2010-11-25,16:05

Minii Mongol

Зах хязгааргүй орчлонгийн хэт багадсан тойрогт
Зулрах нь үгүй эргэх үзэмж төгөлдөр дагуулын
Хараа гүйцэмгүй орон зайн хэмжээт хэсэгхэн талбарт
Хэзээд үл бөхөх тусгаар нэгэн дөл бий.
Урьдын түүхийг нь сөхвөл их хааны удамтай
Улс гүрний сүрийг мэдрүүлж явсан удаатай
Ухаант мэргэн дээдсийн ариун гэрээсийг мөнхөлж
Уухай хашгирсан цэргүүд дэлхийг нөмөрсөн түүхтэй
Усны цэнгэгээр ундаалан ухааны саруулыг олдог
Уулсын өндрийг харж хүсэл зоригоо хурцалдаг
Ассан галынхаа илчинд харын жаврыг бүлээцүүлдэг
Ашдын заяат ардын өлгий болсон нутгаа
Тал сайхан нутгийнхаа тэгш дөрвөн улиралд
Тансаг баян сүрэгтэйгээ амь хоршин нүүдэллэж
Нар дагаж жаргасан миний монголын ард түмэн
Насны буянаа хурааж цагийн аяныг гэтэлнэ
Уруул чимчигнэм айргаа хул аягаар сөгнөж
Уянгат сайхан дуугаараа уудам талаа сэрээдэг
Цэлмэг хөх тэнгэрээрээ сэтгэл юугаа баясгаж
Цэлгэр уудам нутагтаа санаа түвшин амьдарна

бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax