2011-02-09,11:18

Ataarhal /shinechlegdsen/

Гүн цэнхэр усандаа дураар цэнгэн цэлгүүцэх загас чи юутай жаргалантай харагднам бэ. Бусдын аманд оролгүй явах, хоолоо олж идэх гэдгээс өөр юу чамайг зовоох билээ.Хүмүүс бидэн шиг нэг нэгнээ муулж, бас доромжилж харааж зүхэхгүй, над шиг бусад чам шигт нь атаархахгүй, нэгэндээ өөрөө ч мэдэлгүй муу үг хэлж зүрхийг нь урахгүй, гомдоохгүй, бас мангар мангар юм ярьж тэнэгтэхгүй, элдэв юм бодож толгойгоо гашилгахгүй, маргааш нөгөөдөртөө санаа нь зовж баахан юм болж байгаад эцэс сүүлд нь юу ч болоогүй юм шиг нам унтахгүй, за тэгээд цааш нь гэвэл учир нь олдохгүй олон хууль дүрэм зохиочихоод түүнийгээ ч дагаж мөрдөхгүй түүндээ ороогдож ялд унахгүй, хэзээ үхэхээ мэдэхгүй байж баахан хөрөнгө хурааж түүнээсээ болж бусдыгаа зовоохгүй, бас дэлгэц ширтэж ийм балай юм уншиж суухгүй, бичсэн нэгэнд нь уурлаж харааж зүхэхгүй, өөрийгөө шоолж инээхгүй...

бичсэн: zaluu төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

zagasand ataarhal torohq bna,magadq zagas hvmvvst ataaarhdag bhaa,tgd ter ysan dotroo az jargalaa ooroo mederdeg bolowyy?
Бичсэн: zochinnn хэзээ: 14:27, 2011-02-09 | Холбоос | |



:-)
 
xaax