2011-01-31,11:12

hani mini

Санааны үзүүрт бүрэлзэх унаган нутгаа орхиод
Санчиганд нь сор унасан ижий ааваа үлдээгээд
Айлсан тоглож өссөн багын чамайгаа мартагнаад
Алс газар ирснээ бурхны зурлага гэлтэй
Тэнгэр газрыг холбож чамтайгаа анх учрахад
Тэртээх уулын оройд үдшийн одод гялалзаж
Дээрээс мэлтийх саран шохоорхонгуй талимаарч
Дэргэдэх модны мөчирт нахиа соёолж байсан
Бодол оюунаа тэгшилж үг хэлээ цэгцэлж
Болж буй бүхэнтэй итгэж ядан эвлэрч
Туулах амьдралд минь түшиг болооч гэж
Түмэн хүслийн илрэл үгээ чамдаа хэлсэн
Зүрх сэтгэлийг минь хайрын балаар бялууруулж
Зүйрлэшгүй нандин хайрыг наддаа л ганцхан өгсөн
Зөв буруу нь сүлэлдсэн хүний орчлонгийн заадлыг
Зүү ч орох зайгүй ган итгэлээр гагнасан
...    /үргэлжлэл бий/



бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax